105 настай гэрэл зурагчин Ли Юженьтэй танилц

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

105 настай Ли Южень 64 жилийн турш камерын дурандаа хорвоог буулгажээ. Түүний гэрэл зургийг гэх хайр 1953 онд нөхөртэйгөө гэрлэснээс хойш эхэлсэн аж. Гуандунд бяцхан гэрэл зургийн студитай байсан түүний нөхөр эхнэртээ гэрэл зургийн тухай мэддэг бүхнээ заадаг  байсан тухай China Daily-д бичсэн байв. Тэр цагаас хойш Ли Южэнь тасралтгүй зураг авсан аж.

Эцэст нь Ли Южень өөр нэгэн студийн менежерээр ажиллах болж, Хятад орны сүүлийн хагас зуун жилийн гэрэл зургийн түүхийг нүдээрээ гэрчилжээ.

Ли Южень одоо охиныхоо винтаж гэрэл зургийн студийн ажилд тусладаг.

Түүний гэрэл зургийн бүтээлийн дуртай сэдэв гэр бүл нь бөгөөд Ли Южень одоо ч гэсэн гэрэл зургаа авсаар.

©Бүх зураг China Daily

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү