Apple-1 компьютерийг Германд дуудлага худалдаагаар зарна


7 жил

Дэлхийн хамгийн удаан сайн хадгалагдан үлдсэн Apple-ийн-1 компьютерыг дуудлага худалдаагаар зарахаар болжээ. Дуудлага худалдааг зохион байгуулагчдын урьдчилан өгсөн мэдээгээр Apple-1-ийг сая фунтын дөрөвний нэгээс ч илүү үнээр зарж болно хэмээн Их Британийн The Sun сонинд бичжээ. Apple-1 бүрэн ажиллах боломжтойгоор хадгалагдан үлдсэн .

Цорын ганц энэ компьютерийн эзэн нь Калифорнийн Беркли дэх нэгэн инженер гэнэ.Apple Customer Service-ээс энэ машиныг худалдаж авсан баталгааны хуудас болон анхны захиа нь хадгалагдан үлджээ.  Энэхүү компьютерийг Apple-ийн үүсгэн байгуулагчдын нэг Steve Wozniak 1976 онд гаргасан түүхтэй.

 Apple-1-ийг 60 ширхэг үйлдвэрлэсэн ч үүний ердөө найм нь ажиллаж байгаа .

Дуудлага худалдаа тавдугаар сарын 20-нд Германы Кельн хотноо болно.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү