Бразилын ерөнхийлөгч ‘сүнстэй’ харшнаас нүүхээр болжээ

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Бразилын ерөнхийлөгч Мишель Темерийн эхнэр ерөнхийлөгчийн харшнаас ‘чөтгөрийн сүнснүүд’-ийг зайлуулахаар санваартнууд дуудаж байсан ч амжилт олоогүй. Тиймээс Мишель Темер харшийг сүнстэй гэж үзэн, гэр бүлийн хамтаар нүүх шийдвэр гаргажээ.

77 настай Мишел Темер Вежа сонинд харшид амьдарч байхдаа ‘хачирхалтай сэтгэгдэл’ төрдөг байсан тухайгаа ярьжээ. “Манай эхнэр бид хоёр бүр сүнс байгаа юм биш биз гэж гайхаж эхэлсэн” гэжээ. Темерийн хэлсэнээр бол түүний долоон настай хүү Мишелжинод л ерөнхийлөгчийн харш таалагдсан аж.

Мишел Темерийн 570.000 долларын хөрөнгөтэй долоон настай хүү л сүнс хараагүй бололтой

Тиймээс Темер гэр бүлтэйгээ дэд ерөнхийлөгчийн харш руу нүүхээр болсон байна. Энэ харш өнгөрсөн жил өмнөх ерөнхийлөгч Дилма Руссеф албанаасаа хөөгдсөнөөс хойш эзэнгүй байгаа.

Нийслэл Бразилиад байрлах ерөнхийлөгчийн албан ёсны энэ харшид 1960 онд ашиглалтанд орсоноос хойш үе үеийн ерөнхийлөгчид амьдарсан. Харшийн загварыг нэрт архитектор  Оскар Нимейер гаргаж байв.

Ерөнхийлөгчийн харш дахь сүнсний тухай дурдсан анхны хүн Темер биш. Өмнөх ерөнхийлөгч Русефф сүнсний цуурхалыг үгүйсгээгүй. Гэхдээ Русефф сүнснээс айдаггүй тухайгаа Фола де Сао Пауло сонинд ярьж байсан юм.

Мишел Темер одоогийн байдлаар 2014 онд Руссефтэй сонгуульд өрсөлдөж байх үедээ хууль бус хандив авсан хэргээр буруутгагдаад байгаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү