“Victoria’s Secret” шоу Шанхайд болно

Сэтгүүлч: Ц.Насанжаргал

7 жил

  Дотуур хувцасны алдарт брэнд “Victoria’s Secret”-ийн шоу өнгөрсөн долоо хоногт хятадын Шанхай болон Чэнду хотод албан ёсны дэлгүүрээ нээсэн билээ. Нээлтийн үеэр Жозефин Скривер, Алессандра Амбросио зэрэг алдарт сахиусан тэнгэрүүд десант дотуур хувцастай оролцжээ. Энэ үеэр ирэх 11 дүгээр сард төлөвлөгдсөн “Victoria’s Secret”-ийн шоуг Шанхай хотноо зохион байгуулахаар болсон тухай WWD мэдэгдсэн байна. Одоогоор сахиусан тэнгэрүүд Азид болох шоуны талаар тайлбар хийгээгүй байна. Мөн  тайзан дээр гарах оддын жагсаалт гараагүй байгаа юм.  “Victoria’s Secret”-ийн өнгөрсөн оны шоу Парис болж өндөрлөсөн бөгөөд тайзан дээр Леди-Гага, The Weekend болон Бруно Марс нар ая дуугаа өргөжээ. Тус шоу нь өмнө нь Нью-Йорк, Лос-Анжелес, Майами, Лондон болон Каннд болж байсан.

ЭХ СУРВАЛЖ: ELLE

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү