Дакотагийн хоолойг эсэргүүцсэн хөдөлгөөнийг түдгэлзүүллээ

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Америкийн Колумбын Холбооны шүүх Стандинг Рок Сюкс ба Чэен Ривер хоёр омгийн Дакотагийн хоолойгоор газрын тос урсгах төслийг эсэргүүцсэн хөдөлгөөнийг түдгэлзүүлжээ. Тиймээс ирэх долоо хоногоос эхлэн Оахэ голын доогуур хоолой өрөмдөж дууссанаар, газрын тос урсаж эхэлнэ гэсэн үг. Уг 1.886 км газрын тосны хоолой нь Хойд Дакотагаас Иллинойз муж хүртэл дамжих бөгөөд замдаа Индианчуудын шарил ба цэвэр усны нөөцөд аюул учруулахаар байгаа гэж эсэргүүцэгч талаас үзээд байгаа.

©Reuters

2-р сарын үеэр засгийн газраас Хойд Дакотагийн хоолойн ойролцоо Стандинг Рок Сюксийг дэмжин, зургаан сарын турш хоолойн ойролцоо жагсаж, хорогдох байр барьж, хоол ундны системээ бий болгоод байсан олон хүмүүсийг хөөж, заримыг нь баривчлаад байсан юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү