Америк Ираны цөмийн гэрээг дагах хэрэгтэй

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Оросын хууль тогтоогч “Иранчууд хамтрагчидтайгаа шинэ харилцааны систем тогтоох ёстой. Тэд түргэхэн эдийн засгийн дэд бүтэц, нэгдүгээрт газрын тосны сектороо сэргээх ёстой байна. Тиймээс мөнгө хэрэгцээтэй” байгаа учир Америк улсыг Ирантай хийсэн олон улсын цөмийн гэрээг хэрэгжүүлэхийг уриалав.

Түүний хэлж буйгаар Ираны талаас АНУ-ыг цөмийг гэрээг хэрэгжүүлэхийг шаардах нь зөв бөгөөд “Иранд худалдааны хоригт байсан хугацаагаа нөхөх ёстой байгаа.” гэжээ.

Иран улс 2015 онд Америк, Их Британи, Франц, Орос, Герман, Хятад, Европын Холбоотой цөмийн гэрээ хийсэн.

Тохиролцсоны дагуу НҮБ, ЕХ, Америк гурав тус тусын хориг арга хэмжээгээ хүчингүй болгох шаардлагатай. 2015 онд Епропын Холбоо эдийн засгийн холбогдолтой бүх хоригуудаа цуцалсан. Харин өнгөрсөн 12-р сард Америкийн Төлөөлөгчдийн Танхим Иранд тавьсан хоригийг 10 жилээр сунгахыг дэмжээд байсан ч Дональд Трампын засаг одоог хүртэл шийдвэрт хүрээгүй байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү