Газрын тосны үйлдвэр баригдвал 500-700 сая доллар хэмнэх боломжтой

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Энэтхэгийн засгийн газартай гэрээ хийж авсан Экспорт-Импорт банкны зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэрийг баривал ‘500-700 зуун сая доллар гадагшаа алдахгүй, хэмнэх’  тухай эдийн засагч Н.Дашзэвэг  дурджээ. Түүний мэдээлэснээр манай улс жил бүр сая орчим тонн түлш, бинзен импортолдог бөгөөд нийт 300-450 сая доллараар бинзен, түлшийг өнгөрсөн жил импортолсон байна.

1_700
   Энэтхэг улстай хийсэн хэлэлцээр хэрэгжээд эхэлвэл бид газрын тосны хувьд хөршүүдээсээ хараат биш болж, цаашлаад ажлын байр, хуванцарын үйлдвэр зэрэг бий болох аж. Гэхдээ зээлийг дагаж Энэтхэг технологи, техник орж ирэхдээ чанар ямар ч байх боломжтой тул, сайн хэлэлцэх ёстой гэж анхааруулжээ. Нефтээс дизелийн түлш, авто бензин, онгоцны түлш, мазут, битум, хуванцар гэх мэт химийн маш олон төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдаг ашигтай тухай эдийн засагч Н.Дашзэвэг дурдсан байна.

  Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд манайд айчлал хийгээд, нэг тэрбум ам.долларын  зээл олгох болж байсан.

First Post

Үүний дагуу Энэтхэгийн Экспорт-Импорт банкнаас өгөх зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг өнгөрсөн оны 12-р сард санжүүлүүлэхээр шийдвэрлэсэн юм.  Зээлийн ерөнхий нөхцөл нь жилийн хүү 1.74 хувь, хугацаа 20 жил. Эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, бүтцийн 200 сая ам.доллараас дээш төсөл, стратегийн хувьд чухал, 100 сая ам.доллараас дээш төслүүдэд жилийн хүү нь 1.75 хувь, хугацаа нь 25 жил байх, үүнээс эхний 7 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөхөөр өнгөрсөн жил тохиролцсон.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү