Заха Хадидын 207 метр барилга Бээжинд сүндэрлэнэ

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Бээжин хотод Заха Хадид архитектурын фирмийн зохиосон 207 метрийн өндөртэй тауэр  сүндэрлэх гэж байна. Барилга дотроо дэлхийн хамгийн өндөр атриум буюу нээлттэй орон зайг багатаах юм. Бээжингийн санхүү бизнесийн дүүрэгт байрлах 46 давхар Лийза Сохо нь оффис, дэлгүүрийн зориулалтаар ашиглагдана.

leeza-soho-architecture-beijing-china-news_dezeen_2364_col_0

Шинэ тауэр хонгилон замаар хуваагдаж, атриумаар холбогдох аж. Дээшлэх тусам атриум 45 грудаст мушгирна. Барилгад 2.680 дугуйны парк багтаах бөгөөд одоогийн байдлаар 20 давхарт хүрсэн барилгын ажил ирэх жилийн төгсгөлд дуусна.

 

©Dezeen

Лийза Сохо ашиглалтанд орж эхэлсэнээр, албан ёсоор дэлхийн хамгийн өндөр атриум Дубайн Бүрж Аль Арабын 180 метрийг арван метрээр гүйцэж, нэгдүгээрт бичигдэх юм. Архитектор Заха Хадид өнгөрсөн жил нас барахаасаа өмнө Лийза Сохогийн загварыг зохиож дуусгасан ба түүний нэр дээр биетжих 30 төслийн нэг нь ийнхүү баригдаж байна.

leeza-soho-architecture-beijing-china-news_dezeen_2364_col_3

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү