Хятад улс 2020 он хүртэл 5 сая цахилгаан автомашин зорчих цэнэглэгч станц байгуулна

Сэтгүүлч: Ц.Насанжаргал

7 жил

БНХАУ  энэ онд 800,000 шинэ цэнэглэгч станц байгуулахаар төлөвлөжээ.  Энэ төрлийн автомашинуудыг NEV (New Energy Vehicle) гэж нэрлэж байгаа бөгөөд бүрэн цахилгаан хөдөлгүүртэй машин,  цахилгаанд залгадаг хибрид  машин багтдаг юм. Ийм төрлийн машинууд нь уламжлалт хибрид боловч, эрчим хүчний үүсгүүрт залган цэнэглэж болдог машин юм.Шинэ станцуудын 100,000 нь нийтэд зориулагдах бол 700,000 нь такси, автобус зэрэг үйлчилгээний тээврийн хэрэгсэлд ашиглахаар болсныг мэдэгдлээ   2016 онд Хятад улс  100,000 цэнэглэгч станц нэмснээр нийтдээ 150,000 нийтэд зориулсан станцтай болоод байгаа юм. Шинэ станцууд голдуу хурдны зам дагуу, хот дотор байгуулагдана. Бээжин, Шанхай хотуудад 5 км радиус тутамд байх ба 14,000 км хурдны зам дагуу байгуулах гэнэ.Нийтдээ 5 сая цахилгаан автомашин Хятадад явдаг болохын тулд 2020 он хүртэл ийм эрчимтэйгээр станцуудыг байгуулахаар төлөвлөжээ. 2016 онд Хятадад 507,000  NEV төрлийн автомашин борлосон  бол 2017 онд энэ тоо 800,000 хүрнэ гэсэн тооцоо байна.  Үүний 350,000 нь суудлын зориулалттай байх ба үлдсэн нь нийтийн тээврийнх байна гэжээ. 2015 онд тус улсад ердөө 30,000 цэнэглэгч станц байсан юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү