Үндэсний музей шилдэг үзмэрүүдээ дэлгэнэ

Сэтгүүлч: Ц.Насанжаргал

7 жил

Монголын Үндэсний Музейгээс уламжлал болгон зохион байгуулдаг “Шинэ үзмэрийн дээжис” үзэсгэлэнг дөрөв дэх удаагаа зохион байгуулах гэж байна.

Тус музей 2014-2016 онд музейн сан хөмрөгийг шинээр баяжуулсан түүх, археологи, угсаатны зүйн холбогдолтой 1800 гаруй үзмэрээс 400 орчим шилдэг үзмэрүүдийг олон нийтэд дэлгэн үзүүлж байна.

Үзэсгэлэнд Монголын Үндэсний Музейн судлаачдын явуулсан археологийн малтлагаар илрүүлсэн, хайгуулаар түүвэрлэсэн, бусад байгууллагаас шилжүүлсэн, ард иргэдээс бэлэглэсэн, хандивласан, худалдаж авсан олон тооны сонирхолтой үзмэрүүд багтжээ.

Жишээлбэл, Орхон аймгийн Жаргалант сумын Айрагийн гозгорт явуулсан Хүннү, Сяньбийн булшнаас илэрсэн олдворууд, Алтайн нурууны дундад зууны үед холбогдох хадны оршуулгаас илэрсэн Алтай ятга, нум сум, дээл болон Сасанидын мөнгөн зоос, Юань улсын цаасан мөнгө, Монголын хамгийн өндөр хүн асан Д.Рагчаагийн хувцас зэрэг олон сонирхолтой үзмэрүүд багтаж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү