“Эрдэнэт”-ийг 100 хувь төрийн мэдэлд авах шийдвэр гарсан уу

Сэтгүүлч: Ц.Насанжаргал

7 жил

УИХ-ын Намрын чуулган маргааш хаалтаа хийнэ. Намрын чуулганыг өндөрлүүлэхээс өмнө Эрдэнэтийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг УИХ-ын зарим гишүүн дэвшүүлсэн. Хууль зүйн байнгын хороо өнөөдөр 14.00 цагт Эрдэнэтийн 49 хувийн худалдан авалттай холбоотой ажлын хэсгийн шалгалтын дүн, санал дүгнэлтийг сонсоно.

Мөн МАН-ын зарим гишүүн уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг 100 хувь төрд шилжүүлэх ёстой гэж үзэж буй юм. Тэгвэл "Эрдэнэт"-ийг төрд авах эсэх нь байнгын хорооны шийдвэрээс тодорхой болох бололтой.

Тэгвэл МАН-ын бүлэг нууц хуралдаан хийж, Эрдэнэтийг 100 хувь төрийн мэдэлд авах асуудлыг шийдсэн гэх яриа гарсан. Энэ талаар УИХ-ын зарим гишүүнээс тодрууллаа.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: МАН-ын бүлгийн хуралдаанд сууж амжаагүй учир энэ асуудлыг хэлэлцсэн эсэхийг мэдэхгүй байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчит болгох нь зүйтэй. Худалдан авалтын ажиллагаа нь өөрөө хууль бус байсан. Зарим гишүүн УИХ хувийн  өмчид халдаж байна гэсэн яриа гаргаж байна. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Энэ байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн өмчтэй холбоотой бүх асуудлыг шийдвэрлэх эрхтэй. УИХ Ерөнхийлөгч, Засгийн газрын ч тэр гаргасан алдаатай шийдвэрийг хүчингүй болгох бүрэн эрхтэй.

УИХ-ын гишүүн Л.Болд: Олонхийн бүлэгт энэ асуудлыг хуулийнхаа дагуу шалгах, хэлэлцэн шийдвэрлэх хугацаа хангалттай байсан. Эрдэнэтийн асуудлаар УИХ, орон нутгийн сонгуулийн шоуг хийсэн. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийг хийх гэж байна. Үүний цаана эрх баригчид байгаа нь ойлгомжтой. Эрдэнэт гэдэг нэг жороор хэдэн сонгуулийнхаа амжилтыг баталгаажуулаад цаанаа өөр хоорондоо тохиролцоо хийж байна.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: МАН-ын бүлэг Эрдэнэт, Тавантолгойн асуудлаар хотоос гарч хуралдсан юм байхгүй. Харин Засгийн газрын болон УИХ-ын гишүүд бие биеэ илүү дотно мэдэх, УИХ, Засгийн газар хоорондын үйл ажиллагааг илүү их уялдуулах зорилгоор салхинд гарсан гэв.

  • ыбө
  • ыбөыбө
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
cvxv [127.0.0.xxx] 7 жил
xvxcv