А.Амундра, Т.Хаш-Эрдэнэ нар Ерөнхий сайдад зөвлөнө


2 долоо хоног

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвлөхүүдээ томилж, багаа бүрдүүлжээ. Олны анхаарал татсан нь БШУ-ы сайд асан Л.Цэдэвсүрэнгийн томилгоо байлаа. Мөн А.Амундраг олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах зөвлөхөөр, Эдийн засгийн бодлого, төсөл хөтөлбөрүүдийг хариуцсан зөвлөхөөр Т.Хаш-Эрдэнийг томилоод байна. 

А.Амундрагийн тухайд МАН-ын гишүүний үнэмлэхээ гардаж аваад удаагүй байгаа. Монголын медиа салбар News.mn  мэдээллийн сайтыг үүсгэн байгуулсан тэрбээр хэвлэл мэдээлэл, бизнесийн салбарт ажиллаж байсан туршлагатай менежерүүдийн нэг гэгддэг.  А.Амундра нь Боловсрол, Eagle, Movie box зэрэг телевизүүдээс бүрдсэн “Массмедиа” компанийг удирдаж, сэтгүүл зүйн салбарт 15 жил ажилласан байна.

Эдийн засгийн бодлого, төсөл хөтөлбөрүүдийг хариуцсан зөвлөхөөр томилогдсон Т.Хаш-Эрдэнэ нь  2017 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр, 2018-2021 онд Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажилласан байна. Түүнчлэн Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, банк санхүүгийн салбарын асуудлаар Засгийн газарт бодлогын зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй зөвлөлийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байжээ. Мөн “Алсын хараа 2050 -Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого” боловсруулах Эдийн засгийн дэд ажлын хэсэгт гишүүнээр ажиллажээ.
 
Нийгэм, эдийн засгийн, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтарсан төсөл хөтөлбөрүүд болон бизнесийн салбарт, төрийн албанд ажилласан туршлагатай нэгэн аж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Оюунчимэг [45.57.200.xxx] 1 долоо хоног
Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд иржээ
Энхбаяр [45.57.200.xxx] 1 долоо хоног
Монгол ялна
Баярсайхан [45.57.200.xxx] 1 долоо хоног
Юу л болох гээд байна даа
Энхтуяа [45.57.200.xxx] 1 долоо хоног
Монголын заяа их муу муухай бүхэн хол байг
Мөнхжаргал [45.57.200.xxx] 1 долоо хоног
Монгол минь яанадаа
Зочин [23.250.92.xxx] 2 долоо хоног
Луйварчид