БЗД-ийн удирдлагуудын хорхойтой шүдэнд зуугдсан төрийн албан хаагчдын хувь заяа


3 жил
Баянзүрх дүүргийн  удирдлагууд цар тахлын үед төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас чөлөөлж байна гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдах болсон. Тус дүүргийн засаг дарга Н.Баярмөнх  хэлэхдээ өнөөдрийг хүртэл хууль бусаар ажлаас чөлөөлөх үйл ажиллагаа явагдаагүй . Шүүхийн шийдвэр, тэтгэвэртээ гарч байгаа , мөн өөрйин хүсэлтээр гарч байгаа тодорхой төрийн албан хаагч нарыг  чөлөөлсөн. Хууль зөрчсөн зүйл байхгүй гэжээ. 
 
Гэтэл бодит байдал дээр төрийн албан хаагчдын дунд хууль бус халаа сэлгээ үргэлжилж буй бололтой. Баярзүрх дүүргийн ажилтан  Г. Дэлгэрмаа  өөрийн нүүр хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ. 
 
Тэрээр, " Миний бие тус дүүргийн удирдлагуудын хорхойтой шүдэнд зуугдсан, хөөрхийлэлтэй төрийн албан хаагчдын нэг байна. Би эрх чөлөөт нийгэмд амьдарч байгаа тул үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэж бодож байна.
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт яг одоо төрийн албан хаагчдын хууль бус халаа сэлгээ ч тун чиг ширүүн өрнөж байна. Одоогийн байдлаар өөрийн санал нэрийн доор, бусдын дарамт шахалтаар 6 хэлтэс, албадын дарга, хэлтсийн 26 төрийн жинхэнэ албан хаагч, 6-н хорооны Засаг дарга, Засаг дарга нь солигдонгуутаа хэсгийн ахлагч нараа сольж багадаа 60 орчим хүн байгаа байх нийт 90 гаруй хүн ажлаасаа чөлөөлөгдөөд байна.
Энэ албан ёсоор чөлөөлөгдсөн тоо дахиад ч цаашаа үргэлжлэх нь тодорхой... Яагаад гэвэл өргөдлөө өгсөн албан хаагчид нэг бус нилээн хэд байна.
Намайг ч мөн өргөдлөө өгч, ажлаасаа чөлөөлөгдөхийг удаа дараа шаардсан би хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхааруулах хуудас нэрээр ажлаас маань халахаар дарамталж байна. Ийм хүнд цаг үед хэн ч ажилгүй болохыг хүсэхгүй нь тодорхой.
Яагаад ийм олон албан хаагчид өөрсдийн саналаар ажлаа өгөөд байгааг судлах боломжтой сэтгүүлч, хэвлэлийнхэн байвал наашаа хандахыг хүсмээр байна. Ажлаа өгөхгүй гэсэн нэгнийг анхааруулах хуудсаар далайлгаж ажлаас халахаар дарамталж байна. Бид өнөөдөр төрийн байгууллагад ажиллаж байгаа болохоос хэн нэгний хувийн компани, хэн нэгний халаасанд нуугдаж ажиллаагүй гэдгийг албан ёсоор хэлье. Хууль бус халаа сэлгээ хэр удаан үргэлжлэх бол???
Энд болж байгаа зүйлийн талаар хэн нэгэн дугарахгүй бол хууль бус халаа сэлгээ цаашдаа ийм байдлаар үргэлжлээд л байх нь тодорхой. Энд төрийн албан хаагчдын эрх зөрчигдсөөр л байна. Үүний эсрэг миний бие тэмцэнэ гэдгээ хатуухан хэлмээр байна.
Нүүр номын найзууд минь хүрэх газарт хүртэл share хийж туслана уу.
ТЭМЦДЭГГҮЙ АРД ТҮМЭН МӨХДӨГ, УРСГАЛГҮЙ ГОЛ ШИРГЭДЭГ...
Төрийн жинхэнэ албан хаагч: Гансүхийн ДЭЛГЭРМАА
No description available. 
No description available. 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Hahaha [203.23.49.xxx] 3 жил
hahah
Hahaha [203.23.49.xxx] 3 жил
hahah
Зочин [103.26.193.xxx] 3 жил
8 жил дүүргээр тоглочихоод зүгээр өргөдлөө өгөөд явж үз. Олон долоон юм ярьж бичиж байхаар дүүргээ хамгийн муу хөгжилтэй, дампуу газар болгосондоо уучлал гуйх ёстой байх.
Зочин [192.82.72.xxx] 3 жил
Энэ ажилдаа харин чухам яаж орсон нь сонин санагдчихлаа. АН ын буянаар орсон бол тэгээд цаашаагаа шалгуулж өөрийгөө онигоонд оруулахгүй ингээд явчих хэрэгтэй дээ. Хэрвээ үгүй бол шүүхдэх.