Сайд нарын огцрох өргөдлийг өнөөдөр УИХ, Ерөнхийлөгчид танилцуулна


3 жил

 УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх, огцрох өргөдлөө өгсөн. Уг өргөдлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр хүлээн авсан бөгөөд өнөөдөр Засгийн газрын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хууль, Ерөнхийлөгчийн тухай хуульд заасны дагуу өнөөдөр УИХ, Ерөнхийлөгчид танилцуулсны дараа гарын үсэг зурах аж. 

Харин өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан сайдыгаа огцруулахгүй хэмээн жагсаал хийж байна. 

Сануулахад, Нэгдүгээр амаржихад амаржсан эхийг хүүхэдтэй нь хамт ХӨСҮТ рүү шилжүүлэх үйл явц иргэдийн бухимдлыг ихээхэн хүргэсэн. Учир нь тухайн эхийг халдвартай хэмээн шилжүүлэхдээ өмсөж явсан нимгэн халад, нимгэн өмд, оймс, таабчиктай нь машинд суулган ХӨСҮТ рүү авч явсан юм. 

Нярайлаад удаагүй эхэд харгис хандсан асуудалд бухимдсан иргэд УОК-ын удирдлагуудыг огцрохыг шаардаж, Сүхбаатарын талбайд жагссан билээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү