А.Амбасэлмаа: Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын ажилтнаас коронавирус илэрлээ


3 жил

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна. 

Тэрбээр, 1-р сарын 14-ний өдөр 16854 хүн PCR шинжилгээ хийхэд 12 хүнээс коронавирус илэрлээ. Мөнххада-гийн голомтоос халдвар авсан хүний хавьтал 4 хүний давтан шинжилгээгээр, 17-р хорооны халдвар авсан иргэдийн хавьтал 8 хүнээс коронавирус илэрсэн. Энэ хүмүүс бүгд тусгаарлалтад байсан.

Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 664 боллоо. Сүүлийн 24 цагт Цэргийн төв эмнэлгээс 38, ХӨСҮТ-өөс 14 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. 1491 хүн халдвар авснаас 961 хүн эдгэрлээ.

Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь 24-49 насныхан байна. Халдвар авсан иргэд эмнэлэгт хандсан тохиолдол хэд хэд гарлаа. Тухайлбал:

  • Халдвар авсан нэг иргэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт 2-3 удаа очиж, тусламж авсан. Тиймээс тус эмнэлгийн 100-гаад ажилтнаас шинжилгээ авахад коронавирус илрээгүй.
  • Мөн ХСҮТ-д нэг хавдартай өвчтөн очиж, тусламж авсан. Тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдээс шинжилгээ авч, хавьтал болсон 21 хүнийг тусгаарласан.
  • “Энэрэл” эмнэлэгт халдвар авсан нэг хүн очиж тусламж авсан учир эмнэлгийн ажилтнуудыг шинжилгээнд хамруулсан.
  • Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэг иргэн халдвар авсан нь батлагдсан тул Цагдаагийн газрынхныг шинжилгээнд хамруулж, 10 хүнийг тусгаарласан.

Баянзүрх дүүргийн 17-р хорооны 3000 гаруй хүнийг шинжилгээнд хамруулснаас 2000-аад хүний шинжилгээний хариу гарсан, коронавирус илрээгүй гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү