Эрүүл мэндийн яамны өнөөдрийн 11:00 цагийн мэдээгээр Монгол Улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол 10-аар нэмэгдэж, нийт бүртгэгдсэн халдварын тоо 1479 боллоо.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 15899 хүнд шинжилгээ хийжээ. Шинээр бүртгэгдсэн 10 тохиолдлын ес нь Улаанбаатарт бүртгэгдсэн байна. Эдгээрийн долоо нь Баянзүрх дүүргийн 17-р хорооны өмнө нь батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүмүүс байсныг мэдээллээ. Ялангуяа Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд халдвар нэмж бүртгэгдсээр байгаа бөгөөд гэр бүлийн хүрээнд халдвар тархсан байдал ажиглагдаж байна. Бүр тодруулбал, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны 14 ажилтан халдвар авсан нь тогтоогдсон тул тус хороогоор сүүлийн долоо хоногт үйлчлүүлсэн иргэд яаралтай үзлэг, шинжилгээнд орох хэрэгтэйг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа онцгойлон анхаарууллаа.