Өвөлжилт хүндэрч болзошгүй 6 аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ


4 жил

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өвөлжилт хүндэрч болзошгүй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгийн удирдлагууд болон холбогдох албаныхантай цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө.

Аймгийн удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийв. Бэлчээр, зудын эрсдэл, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлтийн тухай, Мах, мал бэлтгэлийн тухай, Отор нүүдэл, малын эрүүл мэнд шилжилт хөдөлгөөний талаар яамны холбогдох газрын дарга нар мэдээлэл өглөө.

Цахим хурлын төгсгөлд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан дараах үүрэг чиглэл өглөө. Үүнд:

-Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт оруулах малыг эрүүл ахуй, угаалга, туулгад нэгбүрчлэн хамруулах,

-Аймаг, орон нутгийн удирдлагууд өвс тэжээлийн нөөц бэлтгэх ажлыг шуурхайлах,

-Эдийн засгийн эргэлтэд оруулах малын тоог нэмэгдүүлэх, мал, мах бэлтгэлийн ажлыг эрчимжүүлэх, бэлчээрийн даацад малын тоог тохируулах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү