Хөршийн хяналт, оролцоог нэмэгдүүлэхийг уриаллаа


3 жил
Нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөршийн хяналт-оролцоо, мэдээлэх үүргийг нэмэгдүүлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүллээ.
 
Дүүргийн хэмжээнд 2018 онд 12.152, 2019 онд 10.425, 2020 оны 8 сарын байдлаар нийт 7.621 гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл ирсэн.
 
Иймд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын эргүүлээр судалгаа хийх ажлын төлөвлөгөөг баталж иргэд, олон нийтэд мэдээлэл өглөө.
Тус Хэвлэлийн хурлыг Засаг дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Т.Батцогт, Д.Уламбаяр болон дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Батсайхан нар хийсэн бөгөөд хэвлэлийн хурлын үеэр төрийн байгууллагуудыг тус ажилд хамтарч ажиллахыг, иргэд, олон нийтэд хөршийн хяналт, оролцоог нэмэгдүүлэхийг уриаллаа.
 
 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү