УИХ-ын намрын ээлжит чуулганыг ЭНЭ 7 ХОНОГТ нээнэ


4 жил

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганыг энэ долоо хоногт нээнэ. Өөрөөр хэлбэл, чуулганы нэгдсэн хуралдааныг ирэх Пүрэв /2020.10.01/ гарагт нээхээр төлөвлөжээ. Энэ удаагийн УИХ-ын намрын ээлжит чуулганаар 112 хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэх юм.

Цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг тухай бүр хэлэлцэхээр тогтоолын төслийн хоёр дахь заалтад тусгажээ. Түүнчлэн хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн энэ тогтоолд зааснаас бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх эсэхийг тухай бүрд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгг заасны дагуу шийдвэрлэж байхаар тогтоолд тусгаад байгаа юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү