“Өргөө” кино театрын зүүн талын замыг хаана


4 жил

Энэ зун усархаг бороо их орсны улмаас нийслэлийн гудамж талбай, авто замын олон хэсэгт эвдрэл, гэмтэл учирсан. Үүний нэг нь “Өргөө” кино театрын зүүн талын авто зам юм.

Тиймээс Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө”-гийн гудамжны уг авто замыг энэ сарын 23-ны өдрөөс аравдугаар сарын 02-ны өдөр хүртэл хааж зам засварын ажлыг хийж гүйцэтгэх болсныг нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ. 

Тус ажлын хүрээнд асфальтбетон хучилт, явган хүний зам засвар, тэмдэг тэмдэглэгээ, эгнээ тусгаарлах хашлага суурилуулах зэрэг ажлууд хийх тул аюулгүй байдлаа ханган бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг жолооч нарт анхааруулж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү