Д.Нямхүү: Сүүлийн гурав хоногт 1749 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс COVID-19 илэрлээ


4 жил

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, 2020 оны есдүгээр сарын 18-20-ны өдөр 1749 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ. 9-р сарын 17-ны өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн олон улсын ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрлээ. Энэ хүн 50 настай эрэгтэй, ОХУ-ын иргэн байна.

Монголд батлагдсан 312 тохиолдлоос 302 нь эдгэрлээ. ХӨСҮТ-д 10 хүн эмчлүүлж байна. Долоон хүн хөнгөн, хүндэвтэр гурван хүн  байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү