М. Тулгат: Нийтийн тээврийг хөгжүүлэхгүй бол бид хэзээ ч түгжрэлээс ангижрахгүй


4 жил

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацааны хаалтын хүндэтгэлийн чуулган өнөөдөр боллоо. Өнгөрсөн дөрвөн жил НИТХ-ын ээлжит болон ээлжит бус 55 удаагийн хуралдааныг зохион байгуулж, 109 тогтоол баталжээ. Мөн хугацаанд Тэргүүлэгчдийн хуралдааныг 129 удаа зохион байгуулж, 784 тогтоол баталсан байна. Аливаа хуралдаан бүр 80 дээш хувийн ирцтэй зохион байгуулагдаж байсан нь  энэ удаагийн НИТХ-ын төлөөлөгчдийн хариуцлага, ухамсар, ёс зүйн төвшин ямар байсныг харуулж чадсан хэмээн НИТХ-ын дарга Р.Дагва онцлон хэллээ.

. 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаандаа  Нийслэлийн ИТХ-аас Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал болох утааг багасгах бодлого, Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахад учирч байсан саад бэрхшээл хийгээд шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, хангамжийн бүхий л асуудлыг бид удирдлага, зохион байгуулалтаар хангаж,  нуруун дээрээ үүрч гарсан. Үүний үр дүнд   агаарын бохирдлыг  50 гаруй хувиар бууруулжээ. Харин энэ тал дээр НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн гишүүд шүүмжлэлтэй хандсан юм.

НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга М.Тулгат: Өнөөдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хүндэтгэлийн чуулган болж байна. Гэхдээ манай бүлгийн төлөөлөгчид бол жаахан бухимдалтай байна. Энэ тасарсан төсвөө яаж шийдэх вэ. Төсвийн тодотгол хийгээчээ гэдэг саналыг хавраас хойш хэлж байна. Улсын их хурал төсвөө тодотгочихлоо нийслэл ерөөсөө тодотгосонгүй . Өнгөрсөн дөрвөн жилд “Аз жаргалтай Улаанбаатар”  гэдэг мөрийн хөтөлбөр манай эрх баригчид дэвшүүлсэн . 94 хувьтай гэж дүгнэж байна. Улаанбаатар хотын түгжрэл гамшгийн хэмжээнд хүрчихлээ. Өнгөрсөн жилүүдэд нийтийн тээврийн салбарт хөрөнгө оруулалт хийгээчээ гэдэг зүйлийг байнга ярьсан ямар ч зүйл хийгдсэнгүй.

  Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч  Д. Баттулга: Зүгээр нэг хүндэтгэлийн хурал хийгээд өнгөрөх биш өнгөрсөн дөрвөн жилд хэрхэн ажилласан бэ Н ийслэл хотод юу болоод өнгөрөв гэдэг дээр дүгнэх байх гэж бодож байна.

Та бүхэн сонголтоо хийхдээ Нийслэлийг аз жаргалтай хот болгох мөрийн хөтөлбөрт сонголтоо хийсэн. Өнөөдөр 2016 онтой харьцуулахад хэр аз жаргалтай болсон тэрийгээ л өөр өөртөө дүгнэ.

 

Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч  Т. Батцогт: Сөрөг хүчний зүгээс Замын түгжрэл, сургууль цэцэрлэгийн асуудал , төсвийн хувиарлалт үр ашиггүй байна гэх мэт асуудлууд Улаанбаатар хотыг аз жаргалгүй хот болгон  хувиргасан гэж дүгнэж байгаа.

 

 

                                              

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү