"92% Жаргаж Үхлээ”егөөдөл бүхий фото зураг, видео контентын уралдаан зарлалаа


2 долоо хоног

92% Жаргаж Үхлээ

ФОТО&ВИДЕО ЕГӨӨДӨЛ БҮХИЙ КОНТЕНТ УРАЛДААН

УДИРДАМЖ

ҮНДЭСЛЭЛ

“ХОТЫН НҮД” төрийн бус байгууллагаас санаачан Хотын даргын бүтээсэн 92 хувийн биелэлттэй “Аз жаргалтай Улаанбаатар” хотын Аз Жаргалыг эрэн сурвалжлах зорилготой “92% Жаргаж Үхлээ” егөөдөл бүхий сэдвээр Фото зураг, Видео контент, шууд бичлэг (Live)-ийн төрлөөр дараах уралдааныг  зохион байгуулж байна.

ЗОРИЛГО

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх өдөр тутамд зөрчигдөж байгаатай холбогдуулан дээрх саад бэрхшээлийг илрүүлэн гаргаж, цаашид засаж сайжруулах 

СЭДЭВ

“92% Жаргаж Үхлээ” егөөдөл бүхий сэдэвтэй бөгөөд тус сэдвийн хүрээнд

“Түгжрэлгүй УБ”

“Утаагүй УБ”

“Арчаатай нийтийн тээвэр”

“Хоггүй УБ”

“Авто зогсоол элбэг УБ”

"Элбэг дэлбэг зам талбай, ногоон байгууламжтай УБ”

“Хүүхдэд ээлтэй УБ”

“Сургууль цэцэрлэгийн илүүдэлтэй УБ”

“Ус зайлуулах хоолойтой УБ”

“Халтиргаагүй УБ”

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн инээмсэглэлтэй УБ”

“Агаар хөрсний бохирдолгүй УБ” зэрэг агуулгаар егөөдөл бүтээл ирүүлэх боломжтой.

ЦАР ХҮРЭЭ

  1. Фото зураг, Видео контент, Шууд бичлэг (live) төрлөөр явагдана. Уралдаанд фото зураг, видео чиглэлээр бүтээл хийдэг хэн бүхэн оролцох боломжтой.
  2. Уралдаанд оролцогчид болон зохион байгуулагчид ирсэн контентуудыг олон нийтэд түгээн сурталчилна.

ОРОЛЦОХ НӨХЦӨЛ

  1. Дангаар болон багаар оролцох боломжтой/ Багаар оролцож байгаа тохиолдолд багийн нэртэй байна/
  2. Өгсөн сэдэв, агуулгад нийцсэн байх
  3. Камер болон гар утсаар бичсэн байх
  4. 5 минут хүртэл хэмжээтэй байх
  5. Ёс бус үг хэллэг агуулаагүй, садар самуун, архидан согтууруулахыг сурталчилаагүй байх
  6. Зохиогчийн эрхийг хүндэтгэсэн байх
  7. Оролцогчийн ирүүлэх бүтээл нь олны анхаарал татах, хотын соёл болон амьдрах орчны талаар олон нийтэд хэлэх, сануулах, уриалах, сэдэл төрүүлэх илэрхийлэлтэй байна.
  8. Оролцогч нь бүтээлч сэтгэлгээгээр Улаанбаатар хотын иргэдийн амьдрах орчинтой холбоотой өдөр тутам тулгарч буй саад бэрхшээл, эрүүл мэнд аюулгүй байдалтай холбоотой зохиомжилсон болон бодит үйл явдалд тулгуурлсан бүтээл байна.
  9. Таны ирүүлэх бүтээл цуврал байж болно. Цуврал бүтээл бол гурваас ихгүй байна.
  10. Уралдаанд ирүүлсэн таны бүтээлийг одоо болон ирээдүйд олон нийтийн сайн сайхны төлөө ашиглах тул дахин нийтлэх, түгээх эрхийг “ХОТЫН НҮД” ТББ-т шилжүүлэхийг зөвшөөрсөн гэж үзнэ. Таны нэр бүтээлтэйгээ байнга дурдагдана.
  11. Зохион байгуулагчаас гаргасан хүрээ(Frame)-г бүтээл дээрээ оруулж болно.(Frame линкнээс татаж авна уу)
  12. Бүтээлээ нийтлэхдээ #KhotiinNud #JargajUhlee заавал бичнэ.
  13. Та хийсэн бүтээлийнхээ линкийг зохион байгуулагчдын мэдээлсэн хаяг, цахим шуудангаар илгээнэ.
  14. Та бүтээлээ ирүүлснээр таныг оролцогч гэж тооцон тантай зохион байгуулагч талаас холбогдож таны бүтээл уралдаанд оролцсоныг баталгаажуулна.

 

УРАЛДААНЫ ЦАГ ХУГАЦАА

  1. Бүтээлээ ирүүлэх

2020 оны 9 дүгээр сарын 9-ны 09:00 цагаас 2020 оны 9 дүгээр сарын 27-ны 18:00 цаг хүртэл

БҮТЭЭСЭН КОНТЕНТОО ИЛГЭЭХ ЦАХИМ ХАЯГ

/khotiinnud.official@gmail.com/

КОНТЕНТОО ИРҮҮЛЭХ ЗААВАР

  1. Оролцогч нь бүтээлээ өөрийн FACEBOOK-т UPLOAD хийж линкийг /official@gmail.com/ хаягт илгээнэ.
  2. И-мэйлээ ирүүлэхдээ subject хэсэгт нь нэр, бүтээлийн нэр, утасны дугаар, регистрийн дугаараа бичиж илгээнэ

ШАЛГАРУУЛАЛТ

  1. Оролцогч уралдаанд ирүүлсэн бүтээлээ 2020 оны 9 дүгээр сарын 27-ны 18:00-д өөрийн постын скрийн шотыг /official@gmail.com/ хаягаар илгээснээр зохион байгуулагч тал хамгийн их Like&Share  цуглуулсан төрөл тус бүр дээрх шилдэг 4 бүтээлийн эздийг тодруулж шалгаруулна.
  2. Бүтээлийн сошиал орчин дах хандалтын үнэлгээ Like 1 оноо, Share 2 оноо байна

ШАГНАЛ

ФОТО болон ВИДЕО төрөл тус бүрт

Гранпри шагнал 1 бүтээл  4.000.000 төгрөг

Тэргүүн байр 1 бүтээлд     3.000.000 төгрөг

Дэд байр 1 бүтээлд           2.000.000 төгрөг

Тусгай байр 1 бүтээлд      1.000.000 төгрөг

Мөн нэмэлтээр контентын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийнхээ талаар шууд бичлэг (LIVE) хийж оролцож болох бөгөөд шилдэг шууд бичлэг (LIVE)-ийн эзнийг 2.500.000 төгрөгийн шагналтай.

 

 

УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

Цахим мэдээлэл авах: FACEBOOK page

https://www.facebook.com/khotiinnud/

Мэдээлэл авах утас: 80232263, 80232273

Санал хүсэлт илгээх хаяг: khotiinnud.official@gmail.com

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү