Маргааш дугаарын хязгаарлалт ҮЙЛЧЛЭХГҮЙ


4 жил

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт маргааш буюу Лхагва гарагт орон даяар Улаанбаатарын цагаар 07:00 цагт эхэлж, 22:00 цагт дуусна.

Сонгуулийн тухай хуулийн 9.3 дахь хэсэгт ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна гэж заасан байдаг.

Бүх нийтийн амралтын өдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай. Энэ дагуу маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Харин зургаадугаар сарын 25-ны Пүрэв гарагт хэвийн горимд орж, 4, 9-өөр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй нь.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү