Д.Нямхүү: Долоон хүн эдгэрч дараагийн хяналтад шилжлээ


4 жил

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ийн халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Манай улсын хувьд коронавируст халдварын онош батлагдсан тохиолдол 206 болсноос 139 хүн эдгэрээд байна. Өчигдөр ХӨСҮТ-ийн лабораториудад 314 хүний шинжилгээ хийгдсэнээс хоёр тохиолдолд халдвар илэрсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл ХӨСҮТ-д эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл 60 нь хөнгөн, долоон хүн хүндэвтэр байна. Тус төвд эмчилгээ, тандалт ажиглалтад нийтдээ 108 хүн байна. Өнөөдөр долоон хүн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилалд шилжлээ. Эдгээр хүмүүсийн хувьд 23-37 хоногт эмчлүүлсэн байна гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү