“COVID-19”-ийн шинж тэмдэг илэрсэн иргэдийг ХӨСҮТ-д хүргэлээ


4 жил
Цагдаагийн хяналтан дор Алтанбулаг боомтоор 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 9:30 минутад Тир карнейт үйлчилгээ эрхэлдэг 17 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотын Интердесижн, Монгол транс, Ти ай ложистик Гаалийн хяналтын бүсэд нэвтэрсэн.

Интердесижн Гаалийн хяналтын бүсэд ажиллаж байсан мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын урьдчилсан шалгалтаар монгол жолооч -1, ОХУ-ын иргэн 1 жолоочид “COVID”-19 вирусний шинж тэмдэг илэрсэн тул ХӨСҮТ-өөс баг бүрэлдэхүүн дуудаж, цагдаагийн хяналтан дор хөл хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлалаа. ЗООНОЗ-ын өвчин судлалын үндэсний төвийн мэргэжлийн багаар ариутгал халдваргүйтгэл хийлгүүлж шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.

Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү