СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг настай хүүхэд шатахуун ууж нас баржээ


4 жил

Дэлхийн олон улс оронд гашгийн эрсдлийг бууруулах өдөр гэж байдаг. Эцэг эхчүүд та бүхэн аюултай, химийн хорт бодис, холигч шингэн, бензин, газ, сум, буу галт зэвсэг гэх мэт хүний амь насанд аюултай, хөнөөх чадвартай эд зүйлсийн хадгалах горимд хяналттай байж, насанд хүрээгүй хүүхдүүдээс холхон байлгахад анхаарч байхыг сэрэмжлүүлж байна.

Та бидний хайхрамжгүй үйлдлээс болж, хүүдүүддээ тавих хараа хяналт суларсны улмаас бяцхан үрс маань амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Үүний нэгэн жишээ нь, өчигдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймагт эрэгтэй, 1 настай “И” гэгч нь урьдчилсан байдлаар бензин уусны улмаас нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож уг хэргийг Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд энхрий хайрт бяцхан үрсээ учирч болох аюул, эрсдэлээс хамгаалах тал дээр эцэг эхчүүд үргэлж сонор сэрэмжтэй байцгаая.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү