Я.Буянжаргал: Зургаадугаар сард авчрах 2000 орчим иргэнээ хүлээн авах бэлтгэл хангаж байна


4 жил

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр, Улсын хэмжээнд өнгөрсөн нэгдүгээр сараас хойш 8491 иргэн тусгаарлагдсанаас өнөөдрийн байдлаар 1792 иргэн тусгаарлан ажиглах байранд байна. Улсын хэмжээнд коронавирусийн 15300 гаруй шинжилгээг хийгээд байна. Гэрийн тусгаарлалтад 3843 иргэн гарсан. Энэ хүмүүст өрхийн эмнэлэг тусламж үзүүлж байна.

Зургаадугаар сарын тусгай үүргийн онгоцоор 2000 орчин иргэн ирнэ. Иргэдээ хүлээн авах эмнэлэг, байр, эм хангамжийн бэлэн байдлыг бүрдүүлж байна. Дараагийн онгоцоор ирэх иргэдийг Цэргийн төв эмнэлгийг чөлөөлөн хүлээн авна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү