СЕХ-ноос Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ


4 жил

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29.8-д “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” хэмээн заасан байдаг. Тиймээс Н.Энхбаярыг авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээс тогтоогдсон гэж үзэн СЕХ нэр дэвшүүлэхээс татгалзжээ. 

Харин Н.Энхбаяраас бусад дөрвөн хүний баримт бичгийн зөрчлийг арилган СЕХ-нд буцаан хүргүүлсэн гэдгийг тус намын гишүүн З.Баянсэлэнгэ хэлэв. Тэрбээр СЕХ-ны шийдвэртэй санал нийлэхгүй байгаа бөгөөд шүүхэд хандана гэдгээ хэлсэн юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү