С.Эрдэнэ: Бүрдүүлэх материалаа бүгдийг нь өгсөн, зарласан 76 нэр өөрчлөгдөөгүй


1 долоо хоног

Ардчилсан намаас 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн нэр дэвшигчдийнхээ нэрсийг Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүллээ. 

АН-ын дарга С.Эрдэнэ энэ удаагийн сонгуульд оролцох нэр дэвшигчдийн нэрс болон бүрдүүлэх бичиг баримтыг СЕХ-нд гардуулсныхаа дараа "УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа 76 нэр дэвшигчийнхээ нэрс, материалыг албан ёсоор бүртгүүлж, хүлээлгэж өглөө. Сонгуульд оролцох эсэхийг СЕХ 76 нэр дэвшигчийн материалыг судалж үзсэний үндсэн дээр шийднэ. Манай нам бүрдүүлж өгөх материалыг 100 хувь бүрдүүлж, хуулийн хугацаанд өглөө. Дутуу зүйл байхгүй" гэлээ. 

Өнгөрсөн Бямба гарагт АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар зарласан нэрсэд өөрчлөлт ороогүй гэдгийг намын дарга С.Эрдэнэ мэдээллээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү