Я.Содбаатар: Намын даргын шаардлагын дагуу өндөр ёс суртахуунтай, боловсролтой, туршлагатай хүмүүсийг нэр дэвшүүлж байна


1 долоо хоног
Монгол Ардын Намаас 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдийнхээ нэр болон бусад материалыг Сонгуулийн ерөнхий хороонд гардуулж байна. 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар "МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тавьсан гурван шаардлагыг хангасан нэр дэвшигчдийг тодруулсан. Өөрөөр хэлбэл өндөр ёс суртахуунтай, боловсролтой, туршлагатай гэсэн үндсэн шалгуурыг хангасан нэр дэвшигчдийн материалыг хүргүүлж байна. Түүнээс гадна нэр дэвшигчдийг олон түмний итгэл хүлээлгэх чадвартай эсэх санал асуулгыг үндэслэсэн" гэлээ. 

МАН-аас энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн нэрсээ видео хэлбэрээр өнгөрсөн даваа гараагт цацсан. Энэ нэрсэд өөрчлөлт ороогүй гэдгийг тэрбээр нэмж хэлсэн юм.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү