О.Баасанхүү: Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоосноос хойш 127 хууль бус гэрээ байгуулжээ


4 жил

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрдэнэт үйлдвэртэй холбоотой мэдээлэл хийлээ. Тэрээр өнөөдөр /2020.05.19/ АТГ-т Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоосноос хойш 127 хууль бус гэрээ хийгдсэн бөгөөд зарим УИХ-ын гишүүд нэр холбогдсон байж болзошгүй гэж үзэж АТГ-т шалгуулахаар хандаж байгаагаа мэдэгдэв.

Тэрээр: Эрдэнэт үйлдвэрт 2019 оны гуравдугаарт сарын 06-нд Монгол Улсын Засгийн газар онцгой дэглэм тогтоосон. Үүнээс хойш онцгой дэглэмийн үйл ажиллагаа явуулж байгаа. 2019 оны тавдугаар сарын 11-нд 9.8 тэрбумыг ямар ч гэрээгүйгээр хийсэн байдаг. 50 саяас дээш тендер орох ёстой.

Гэтэл үүнээс хойш нийт 127 хууль бус гэрээ хийгдсэн байна. 150 сая доллар бүхий 91 гэрээг хийсэн байна. Үүн дотор 324 тэрбум төгрөгийн гэрээ хийсэн ганц компани ч байх жишээтэй. Энэ улстөрчдийн шахаа ч байж болно. Тиймээс өнөөдөр /2020.05.19/ АТГ д өгч шалгуулахаар хандаж байна. Үнэн мөнийг нь тогтоолгоё"  гэлээ . 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү