Д.Нямхүү: Дахин дөрвөн халдвар илэрч, гурван хүн эдгэрлээ


4 жил

Өнөөдөр /2020.05.18/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү,

“Өнөөдөр ХӨСҮТ-өөс гурван хүн эдгэрч гарлаа. Тодруулбал 19, 20 настай хоёр оюутан, 53 настай нэг эмэгтэй дараагийн сувиллын тусгаарлалтад шилжиж байна.

Өчигдөр нийт 87 хүнд шинжилгээ хийсэн. Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид 22 ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийсэн, коронавирус илрээгүй. Харин ХӨСҮТ-д 43 хүнд давтан шинжилгээ хийсэн, 39 хүнд нь илрээгүй. Дөрвөн хүнд нь коронавирус илэрлээ. Тэд бол нэг нь ОХУ-аас ирсэн оюутан, хоёр нь Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байсан, нэг нь Орхон аймагт тусгаарлагдаж байсан тохиолдол юм.

Үүгээр нийт 140 тохиолдол бүртгэгдлээ. Тэднээс 24 нь эдгэрч, эмнэлгээс гарсан. 116 хүн эмчилгээ, хяналтын дор байна. Тэдний нэг нь хөнгөн, 91 нь дунд, 24  нь хүндэвтэр биеийн байдалтай байна” гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү