Таксины жолоочийг хөнөөгөөд зугтсан хэрэгтнийг баривчилжээ


4 жил

Сонгинохайрхан дүүрэг, Баруун салааны Бумбатын рашааны орчимд тавдугаар сарын 11-ны өдөр Баянгол дүүргийн харьяат, 54 настай эрэгтэй Х бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан.

Талийгаачийн цогцсыг айлын хашаанд үлдээж, тээврийн хэрэгсэл болох “Toyota priuse” маркийн авто машиныг хэргийг газраас холгүй үлдээгээд зугтсан байжээ.

Улмаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газар, Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх албаны алба хаагчид, хэрэгтнийг орон даяар эрэн сурвалжилж, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсны эцэст Архангай аймгийн Ихтамир сумаас дайчлан баривчилжээ. Сэжигтэн этгээд болох Т.М-ийн биеэс гэмт хэргийн замаар олж авсан хохирогчийн автомашины түлхүүр, бусад эд зүйлс гарч ирснийг цагдаагийн алба хаагчид нотлох баримтаар тогтоосон байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү