С.Чинзориг: Нийгмийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлөлтийг ирэх долоо хоногоос хэрэгжүүлж эхэлнэ


4 жил

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нар Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

ХНХ-ын сайд С.Чинзориг, Нийгмийн даатгалын шимтгэлийг 4-р сарын 1-нээс 10 сарын нэгэн хүртэл чөлөөлөх, 4-р сарын 1-нээс 7-р сарйн нэгэн хүртэл хувийн хэьшлийн ААН-үүдэд 200 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн.
Борлуулалтын орлого нь буурсан боловч ажлын байраа хадгалж үлдсэн ААН, байгууллагыг НДШ-ээс чөлөөлөх тухай хууль УИХ-аар батлагдсан. ТББ-ууд хөнгөлөлт чөлөөлөлтөд хамаарна. 1-рт, Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн оролцоотой ААН-үүд хамаарахгүй. Хувиараа хөдөлмөр эрхлэгчид мөн НД-ын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамаарна.

Ажилтан болон ажил олгогчийн НДШ-ийг 6 сарын хугацаанд төлснөөр тооцож, бичилт хийнэ. УОК, Аймаг, ниймлэлийн онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, орлого 50 хувиар буурсан ААН-ийн ажилтнуудад 200 мянган төгрөг 3 сарын хугацаанд олгоно. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийн хөнгөлөлт чөлөөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөгөөр тооцож, 6 сараар хариуцан төлнө. Үүнээс дээш төлөх бол иргэн өөрөө хариуцаж, зөрүүг төлнө. Журам батлагдсан тул Татварын ерөнхий газрын мэдээлэлд үндэслэн хөнгөлөлт чөлөөлөлтийг хэрэгжүүлж эхэлнэ. НДШ-ийн өртэй ч хуулийн заалтыг хангаж байгаа ААН-үүд зургаан сарын энэ хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдана. Өртэй бол хүү, алданги тооцохгүй. 

Улсын хэмжээнд 1.1 сая албан хаагчид байгаагийн 70 орчим хувь нь энэ хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдана.

Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан өрхийн хүүхдэд хүсэлт гаргасан сараас нь эхлэн олгоно. 3-р сард хүсэлт гаргаад мөнгөө авч чадаагүй бол 3-р сард 20 мянган төгрөг олгоно. 4-р сараас 30 мянган төгрөг олгох юм. Хүүхдийн мөнгийг сар бүрийн 20-нд олгодог.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү