Орон нутгийн сонгууль ирэх аравдугаар сарын 15-нд болно


4 жил

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тогтоолын төслийг хэлэлцсэн. Уг тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргаж дэмжлээ. Энэхүү саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.2 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдав.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд санал авах өдрийг сонгуулийн жилийн тавдугаар сарын 1-нээс өмнө товлон зарлаж, аравдугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр зохин байгуулахаар заасан байдаг юм. Үүний дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг товлон зарлаж ирэх аравдугаар сарын 15-нд зохион байгуулахаар боллоо. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү