НАМЫНХАА ЗАЛУУЧУУДЫГ МӨНГӨӨР БИШ ҮЗЭЛ БОДЛООР УРАЛДУУЛАХЫГ С.ЭРДЭНЭЭС ШААРДЛАА


4 жил

АН-ын ҮБХ-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ намын дарга С.Эрдэнэд “залуучуудыг үзэл бодлоор нь биш мөнгөөр уралдуулахаа болих” шаардлагыг хүргүүлж буйгаа мэдээллээ.

С.Эрдэнэ дарга “Хичнээн боловсрол,мэдлэг,царайтай байгаад мөнгөгүй бол дэвшиж чадахгүй” гэсэн

ҮБХ-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ Сонгуульд нэр дэвшигчид дэнчин зардлаа тушааж,хандиваар зардлаа босгодог нь заншил болсон. ҮБХ 100 гаруй гишүүд дэнчингийн 100 саяа өгсөн.

Миний хувьд төрж,өссөн Баянхонгор аймагт нэр дэвшихээр өдийг хүртэл 160 сая төгрөгийн шат дараатай хандивыг өгсөн.

Өнөөдөр нэр дэвшихээр 100 сая төгрөгөө хичнээн хүн өгснийг ганцхан С.Эрдэнэ дарга мэдэж байгаа.

Томоохон улс төрийн хүчний удирдлага гэхэд С.Эрдэнэ дарга “Хичнээн боловсрол,мэдлэг,царайтай байгаад мөнгөгүй бол дэвшиж чадахгүй” гэж хүний эрхийг зөрчсөн,увиагүй мэдлэгдэл хийсэн.

Нэр дэвшигчдийн нэрийг зарлахгүй,мөнгөөр хооронд нь уралдуулахаа болихыг шаардаж байна. Нэр дэвших 100 хүний нэрсийг ил болгохыг шаардаж байна.

За ингээд нам 100 хүний 100 сая төгрөг гээд нийт 10 тэрбум төгрөгөөр нам санхүүжих юм байлаа гэхэд дунд шатанд ахин мөнгө авна гэж гэрээ байгуулсан.  Гэрээ байгуулахгүй бол дэвшүүлэхгүй гэсэн. Манай аймагт 398 буюу 400 сая төгрөгийн дүнтэй хоёрдугаар шатны гэрээг хүчээр  хийлгэсэн.

Нийт 400 саяын 300-г нь тушаачихаад мандатаа авч чадахгүй бол яах вэ гэсэн “хохичино” гэсэн.

60 тэрбумын схемийн хоёрдугаар хувилбарыг С.Эрдэнэ дарга хэрэгжүүлж байна

АН ялвал улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэсэн.

60 тэрбумын схемийн хоёрдугаар хувилбарыг С.Эрдэнэ дарга хэрэгжүүлж байна.

Сонгуулийн тухай хууль,Үндсэн хуульд сонгууль зарлагдсанаас хойш хандивын дансаа нээж хуулийн дагуу хандиваа цуглаалж,сонгуулийн дараа аудитад тайлагнадаг.

Гэтэл манай С.Эрдэнэ дарга нууц гэрээг төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэж байгаа юм шиг хүч түрэн байгуулсан.

ҮБХ-ын 100 гишүүнээс 51 хүн нь С.Эрдэнэ даргын ойр дотны хамаарал бүхий хамаатан садан байдаг. Хурал болгоноор 51 хүн хүч түрээд, хурал дуусахад баахан мөнгөний схем баталдаг.

Нам дээр нэг 2-3 тэрбум төгрөг цуглардаг боловч ҮБХ-ийн гишүүд юунд зарцуулж байгааг нь мэдээллэдэггүй. Үүнийг мэдээл гэсэн шаардлагыг хүргүүлж байна. С.Эрдэнэ даргын хувийн “Шонхор” таурт байрлаж, үйл ажиллагааны зардал нь бидний халааснаас гардаг.

Намын байрны өнгө сайжирдаг боловч, намын өнгө сайжрахгүй байна. Намын дарга нарын амьдрал сайжраад байдаг,намын гишүүдийнх нь байдал хэвээрээ байна.

Бидний хувьд хоёр л сонголт байна:

  1. С.Эрдэнэ даргатай сонгуульд нам бүхэлдээ орохгүй байх
  2. С.Эрдэнэ даргагүйгээр сонгуульд орох гэсэн хоёрхон зам байна.

АН ялаад С.Эрдэнэ дарга Ерөнхий сайд болвол хүргэн нь сайд болох юм байна гэж ойлгоход хүрч байна

Дунд шатны дарга нарыг С.Эрдэнэ дарга шууд томилдог болсон нь хагарлыг улам нэмэгдүүлж байна. Уг нь доороосоо дээшээ явдаг байтал өөрөө бүгдийг нь томилж коммунист үзэл гаргах болсон.

Үгээ хэлэх гэтэл намаас шууд хөөнө гэдэг болсон. Дотоод мөнгөтэй холбоотой асуудлыг ярьсан Маргад-эрдэнэ гэдэг залууг намаасаа хөөсөн.

Хүргэн хүү нь нэр дэвшхээр явж байна. Одоо гэр бүлийн хүмүүсээ нэр дэвшүүлнэ гэчихсэн,улс төрийн нам биш гэр бүлийн нам болчихсон байна.

Гэнэн цайлган иргэд маань Ардчилсан нам гэж сонгоод байсан чинь С.Эрдэнийн гэр бүлийг л сонгочихсон байна.

Иргэд манай намыг дэмждэг боловч намын дарга нь таалагдахгүй байна.

С.Эрдэнэ дарга Ерөнхий сайд болвол хүргэн нь сайд болох юм байна гэж ойлгоход хүрч байна.

Ажлын гурван хоногийн дотор яаралтай хариу өгөхийг шаардаж байна” гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү