Банкууд бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг буурууллаа


4 жил

Олон улсыг хамарсан COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монголбанк санаачлан маргаашнаас /2020.04.01/ эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг 20 хувь бууруулахаар боллоо.

Энэхүү шийдвэрийг “Ариг”, “Богд”, “Голомт”, “Капитрон”, “Кредит”, “Хас”, “Чингис хаан”, “Төрийн банк”, “Тээвэр хөгжлийн” банк, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”, “Хаан” банк, “Худалдаа хөгжлийн банк” хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Иргэд та бүхэн өөрийн эрүүл мэндээ хамгаалж, банкны салбар, тооцооны төвөөр үйлчлүүлэхээс татгалзан, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банкны үйлчилгээ ашиглан хийхийг уриалж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү