Д.Эрдэнэбат: Ардчилсан намын зөвлөлөөс УИХ-ын тогтоолын төсөл өргөн барина


4 жил

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд, МХАҮТ-ын гишүүд, бизнес эрхлэгчидтэй хамтран цахим хуралдааныг өнөөдөр зохион байгууллаа.

Хуралдаанаар шинэ корона вирусын гамшиг, түүнээс үүдэлтэй эдийн засгийн бэрхшээлийг хэрхэн даван туулах тухай асуудлаар бодлогын зөвлөл болон МХАҮТ-ын саналыг сонсч, Монгол Улсын Их хурал болон Засгийн газарт тогтоолын төслийг өргөн барихаар шийдвэрлэжээ.

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс нийгэм, эдийн засагт учирсан бодит эрсдэлийг даван туулах асуудлаар эрх баригчдад удаа дараа тодорхой саналууд хүргүүлсэн. Гэвч нөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ авсангүй. Тиймээс дөрвөн хавсралт бүхий Монгол Улсын Их хурлын тогтоолын төслийг цахим хуралдаанаар хэлэлцүүллээ. Хурлаас гарсан саналыг нэгтгэж, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс Тогтоолын төслөө УИХ-ын даргад өргөн барина гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү