Засгийн газраас баталсан долоон чухал шийдвэр


4 жил

Засгийн газрын хуралдаанаар ковид-19 халдвараас үүдсэн нөхцөл байдалтай холбогдуулан, дараах шийдвэрүүдийг гаргажээ. Энэхүү шийдвэрүүдийг хэрэгжүүлэхээр болсноо Ерөнхий сайд өнөөдөр танилцуулав.

  • Нэгдүгээрт, Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл ААН байгууллагын НДШ-ийг бүрэн тэглэхээр боллоо.
  • Хоёрдугаарт: Энэ хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй
  • Гуравдугаарт, 1.5 тэрбумаас доош орлоготой ААН-ээс орлогын албан татвар авахгүй
  • Дөрөвдүгээрт, шинэ коронавирусийн улмаас үйл ажиллагаа нь доголдож байгаа компаниудын ажилтан бүрт ГУРВАН сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөг олгоно.
  • Тавдугаарт, Малчдаас ноолуур авахад зориулж, 300 тэрбум төгрөгийн зээл үйлдвэрлэгчдэд олгоно.
  • Зургадугаарт, 18 насны хүүхэд бүрт гурван сарын хугацаанд сар бүр 10 мянган төгрөг нэмж олгоно.
  • Долдугаарт, дөрөвдүгээр сарын 15-наас литр тутам 300-400 төгрөгөөр бууруулах ажлыг зохион байгуулна.

Эдгээр шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд улсаас таван их наяд төгрөгийн багц санхүүжилтийг гаргахаар болов.

 
 
 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү