Цалин, тэтгэвэр, ипотек, лизингийн зээлийн төлөлтийг 90 хоногоор ХОЙШЛУУЛЛАА


4 жил

Сангийн Сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран өнөөдрийн /2020.03.18/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Монгол
Улсын санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс олон нийтийн гаргасан санал, эдийн засгийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, өчигдөр тодорхой шийдвэр гаргасан.

Банкууд дээр 1000 орчим иргэд, ААН-үүдийн зүгээс 1 их наяд орчим зээлийн асуудлаар хүсэлт гаргасан. Энэ дагуу Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс вирүсийн тархалт их үеэр,

-Хэрэглээний зээлийг 90 хоногийн хугацаанд үндсэн ба хүүгийн төлбөрийг чөлөөлөх,

Банкууд энэ хугацаанд хүүгийн төлбөр бодогдохгүй. Холбогдох асуудлаар банктай гэрээ байгуулна. Хэрэглээний зээлэнд: ЦАЛИН, ТЭТГЭВЭР, ИПОТЕК, МАЛЧИН, ЛИЗИНГ -ийн зээлүүд хамрах юм.

-120 хоногийн хугацаанд зээлийн ангилал бууруулах үйлдэл хийгдэхгүй. Өөрөөр хэлбэл, муу зээлдэгч гэсэн жагсаалтад орох эрсдлийг хамгаалж буй үйлдэл аж.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО,

-ББСБ-аас авсан зээлээ дээр 120 хоногийн дотор ангилал буурахгүй,

  • Зээлийн өөрчлөлт дээр ангилал бууруулахгүй гэж мэдээлэв.

Зээлийн хугацааг хойшлуулах хоногийг 2020.01.27-ноос эхлэн тоолох аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү