Золголтын мөнгө шилжүүлэхэд шимтгэл авахгүй байх чиглэл өгчээ


4 жил

Сар шинийн баяраар айл хэсч, золгуут хийлгүйгээр гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж буй. Энэ хүрээнд иргэдийг ахмад настан, азай буурлуудтайгаа сошиал орчинг ашиглан мэндчилж, сар шинийн бэлгийг нь хувийн дансанд шилжүүлэг хэлбэрээр хийж болох зөвлөмж өгч байгаа юм.

Энэ талаар өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар “Уламжлалт сар шинийн баяраараа айл хэсэхгүй, цахимаар шинэлэг байдлаар золголт хийж, золголтын мөнгөө мобайлаар шилжүүлэх байдлаар зохицуулах нь зөв. Сар шинийн өдрүүдээр хийгдэж байгаа гүйлгээнээс шимтгэл авахгүй байх талаар Төвбанк болон банкуудын холбооныхонтой уулзаж, чиглэл өгсөн ” гэж тодотгосон байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү