Эрдэнэс-Тавантолгой 1072 хувьцааны нэгж хувьцаанд 90 төгрөг олгоно


4 жил

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргасантай холбогдуулан өчигдөр /2020.02.17/ “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баярсайхан болон Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл өглөө.“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-аас нэгж хувьцаанд 90 төгрөг олгох шийдвэр гаргасан байна. Энэ нь 1072 ширхэг хувьцаатай иргэнд 95480 төгрөг оногдож байна гэсэн үг юм.

Компанийн тухай хуулийн дагуу ТУЗ-өөс гаргасан уг шийдвэрийг энэ оны тавдугаар сарын 1-ны дотор Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэх аж. Мөн СЗХ-ны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу 2020 онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгох юм. Ингэхдээ иргэд хувьцааны дансаа баталгаажуулсан байх ёстойг албаныхан хэлж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү