2020 оны эхний улирлын НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сард өгнө


4 жил

НӨАТ-ын буцаан олголтыг 2020 онд улирал бүр олгоно гэдгийг Татварын Ерөнхий Газраас мэдээлсэн.

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг улирал бүр буюу 1 дүгээр улирлын буцаан олголтыг тус оны 4-р сард, 2 дугаар улирлын буцаан олголтыг 7-р сард, 3-р улирлын буцаан олголтыг 10-р сард, 4-р улирлын буцаан олголтыг дараа оны 1-р сард багтаан иргэдэд олгож байхаар болсон юм.

Иргэн та худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнийхээ татварын буцаалтыг бүрэн авч хууль ёсны эрх ашгаа хамгаалахын тулд төлбөрийн баримтаа заавал авч хэвшээрэй.

2019 оны НӨАТ-ын буцаан олголт болох 148.6 тэрбум төгрөгийг 912 мянган иргэнд өчигдрөөс олгож эхэлсэн бөгөөд буцаан олголт авч байгаа иргэдийн тоо өмнөх оноос 115 мянгаар нэмэгдсэн байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү