“XXI зуун-21 гранд” төслийн шалгаруулалт эхэллээ


4 жил

Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн 2008 онд анх удаа бизнес эрхлэгчдэд зориулж хэвлэл мэдээллийн олон байгууллагыг хамруулсан зар сурталчилгааны кампанит ажлыг өрнүүлсэн. “GrandExpo” нэрээр эхэлсэн эл төсөл нь 11 жилийн хугацаанд олон зуун бизнес эрхлэгчийг бодит зар сурталчилгаагаар дэмжиж ирсэн билээ.

Өнгөрөгч онд 10 жилийн ойгоо салбар, салбарын Grand50 байгууллагатай хамтран тэмдэглэсэн хамт олон энэ удаад XXI зууны Grand21-ийг нэрлэж, шагналыг ёслол төгөлдөр гардуулахаар зэхээд байна. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааны нэвтрүүлэг 21 телевиз, 100 гаруй сайтаар цацагдах юм.

 Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгийн гишүүн байгууллагын тоо жилээс жилд нэмэгдэж ирсэн. Маркетингийн мэргэшсэн зөвлөхүүд компаниудтай нягт хамтран ажиллаж, бодит үр дүнд хүргэдэг онцлогтой. “GrandExpo”, “GrandAwards” наадамд шалгарч, зар сурталчилгаанд хамрагдаж ирсэн компаниуд өдгөө Монголдоо топ татвар төлөгч, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, ганхашгүй байр суурьтай болж төлөвшжээ. Үүний зэрэгцээ жижиг, дунд үйлдвэрлэгчид, гарааны бизнес эрхлэгчдийг үргэлж дэмжиж ирсэн юм.

Тус хүрээлэнгийн дэргэдэх “Ням ном” хэвлэлийн газар нь “50 Чухал хүн”, “Монголыг өөрчлөх хүмүүс” номыг анх удаа эрхлэн гаргасан. Дээрх номуудад бизнес, улс төр, соёл урлаг, спортын салбарын онцлох эрхмүүдийн хөрөг, ярилцлага багтсан байдаг. 2020 онд “50 Чухал хүн”, “Монголыг өөрчлөх хүмүүс” номын хоёр дахь ботийг хэвлэлтэд өгнө гэдгээ тэд мэдэгдлээ. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа энэ сарын 21-ний өдөр болох ажээ. XVII жарны төмөр хулгана жилийг угтаж зохион байгуулагдах “XXI ЗУУН, 21 ГРАНД, 21 ТЕЛЕВИЗ” төсөлд бизнес эрхлэгчид ихээхэн ач холбогдол өгч байгааг дуулгая.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү