УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн казино тоглож байгаа зураг ил болов


4 жил

   Өнгөрсөн нэгдүгээр сард Австрали Улсад Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулган болсон. Энэхүү чуулганд манай улсаас УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарын төлөөлөгчид оролцсон байдаг. Чуулганд оролцох казино тоглосон хэрэгт холбогдож, казинод яваа зураг нь олон нийтийн сүлжээнд тавигдсан юм. 

Харин тэд үүнийгээ "Зүгээр сонирхсон. Тоглоогүй" гэх утгатай тайлбарыг өгсөнөөр энэ асуудал намжаад байгаа юм.

Тэгвэл check.mn сайтад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн казинод тоглож байгаа зургийг ил болгожээ. Казинод хамт явсан ч журмын нөхөд нь "Лүндээ гишүүнд тоглох мөнгө юу байхав дээ" хэмээн хаацайлсан ч ийнхүү тоглож байгаа зураг нь ил боллоо. Харин энэ талаараа "Далимаар нь орж үзсэн" гэх хариултыг өгчээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү