Засгийн газар тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг өргөн барина


4 жил

Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг Засгийн газраас өргөн барина гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж Засгийн газарт ирсэн бөгөөд ирэх даваа гарагт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, хуулийн төслийг өргөн барих юм байна. Энэ ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ахалж, тооцооллыг хийж байгаа аж.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Зээлийн дарамттай холбоотой асуудалд төр засаг анхаарахаас өөр аргагүй нөхцөл байдалтай байна. Зарим ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах байдлаар энэ асуудалд хариу үйлдэл үзүүлье хэмээн гарсан шийдвэр гэж ойлгож байна. Хууль зүйн яам, Сангийн яамны саналыг авч нэгтгээд мэргэжлийн байнгын хороодоор орсны дараа ямар байдлаар шийдэх нь эдийн засагт эрсдэлгүй байх талаар ярьсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой” гэсэн юм.

Мөн тэрбээр Салхитын мөнгөний ордын ТЭЗҮ-д мөнгө, алтны нөөцийг тодорхойлсон бөгөөд улсад 2 их наяд гаруй төгрөгийг төвлөрүүлэх боломжтой гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү