Нийслэлд авто зам ашигласан хураамж нэмснийг хүчингүй болголоо


4 жил

НИТХ-ын хуралдаанаар энэ сарын 2-ны өдөр баталсан “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 29/30 дугаар тогтоолыг хүчингүй болголоо. Учир нь 2020 оны нэгдүгээр сарын эхлэн нийслэлд авто зам ашигласан хураамжийг 2000 хүртэл мотортой суудлын автомашинаас 100 мянга бусад автомашинаас 150-300 мянга хүртэл төгрөгийн хураамж авахаар шийдвэрлээд байсан юм.

НИТХ-ын өнөөдрийн хуралдааны үеэр Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Авто зам ашигласны төлбөр, хураамжийг зайлшгүй нэмэх ёстой байсан учраас 2020 оны төсөвт оруулж тооцсон. Харамсалтай нь, улс төржилтөөс болж энэ шийдвэрээ цуцлахад хүрээд байна. Сургууль, цэцэрлэгийн засварын зардал, явган хүний замын тохижилт зэргийг хасч 13 тэрбум төгрөгийг, үлдсэн 45 тэрбум төгрөгийг өмч хувьчлал, газрын дуудлага худалдаа гэх зүйлсээс бүрдүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл төрийн алба хаагчдыг цомхотгож, урсгал зардлаа танаж нийслэлийн ажлыг явуулна” гэсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү