"The Hu" хамтлагийн клип "Оны шилдэг 10 клип"-ний нэгээр тодорлоо


4 жил

Америкийн "Revolver" сэтгүүл энэ оны шилдэг 10 клипийг нэрлэжээ. 

"Агуу Чингис хаан" хэмээх дууны клипийг 2019 оны наймдугаар сарын 22-нд youtube хуудаснаа байршуулснаас хойш 2.2 сая гаруй хандалт авчээ. 

"Revolver" сэтгүүлд "The Hu  хамтлаг энэ онд хурдтай түгсэн уран бүтээлүүд болон "The Great Chenggis khan" клипээрээ алдаршсан. Энэ дуу нь Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч, анхны агуу хаан Чингис хааны тухай өгүүлэх бөгөөд хааны төрсөн нутаг Бурхан халдунд клипний зургийг авчээ. хэмээн бичжээ. 

"Revolver" сэтгүүүл нь 2000 онд байгуулагдсан сард хоёр удаа хэвлэгдэн гардаг нь рок болон хеви-метал хөгжмийн тухай нийтлэдэг Америкийн сэтгүүл юм.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү