Ч.Хүрэлбаатар сайдын ах, Д.Оюунхорол гишүүний нөхөр хоёр Ерөнхий консулаар томилогдлоо


4 жил

асгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  Хонгконг болон Тува улсад суух Ерөнхий консулыг томилжээ.

Тодруулбал, Монгол Улсаас Бүгд найрамдах Тува улсад суух ерөнхий консулаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч. Ганболдыг,  Монгол Улсаас Хонгконгод суух Ерөнхий консулаар  УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын  нөхөр Г.Жаргалсайханыг тус тус томилох шийдвэр гаргажээ.

Г.Жаргалсайхан  нь  Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газрын даргаар мөн Гадаад харилцааны яамны гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байжээ.

Харин  Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын  төрсөн ах Ч.Ганболд нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хяналт мониторингийн даргаар ажиллаж байв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү